ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан О.Магнайн эсрэг мэдээлэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-04-13 17:08:55

ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан О. Магнайг тус байгууллагыг даргалах үед сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгуулиа эргүүлэн хүчингүй болгодог  байсан хэмээн сэтгүүлчдэд мэдээлэв. 

Тэрбээр О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/, сүлжээ дэлгүүрүүдэд иргэдийн эрх ашгийг зөрчсөн хэмээн их хэмжээний торгууль тавьдаг байсан ч үүнийгээ шүүхийн шатанд хүчингүй болгож, тохиролцдог байжээ.

Тухайлбал: “МИАТ”, “Женко Тур” компанид 268 сая төгрөгийн торгууль, “Цолмон ус” компанид 10 сая төгрөг, цаашлаад “Хатан сүлжээ”, “Буян “гэх мэт нэр бүхий компаниудад тавьсан торгуулиудаа шүүхийн шатанд тохиролцож хүчингүй болгосон бүх баримт нь миний гарт байна" гэлээ.

Ж.Батсайхан

 

相关新闻