“Сурагчийн индэр-2016” илтгэлийн уралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-04-14 14:34:54

Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн Нийгмийн ухааны заах аргын нэгдэл болон Илтгэлийн дугуйлангаас зохион байгуулдаг "Сурагчийн индэр-2016" уран илтгэлийн тэмцээн 5 дахь жилдээ амжилттай зохиогдлоо.

Энэ удаагийн тэмцээнийг Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбоотой хамтран хувийн хэвшлийн сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа. Тэмцээнд Шинэ Монгол, УБ-Эмпати, Этүгэн, Орхон, Тольт, Сакура, Дархан-Уул аймгийн Цайхун зэрэг сургуулийн сурагчид оролцсоноос  нэгдүгээр байрт Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Анужин, хоёрдугаар байрт Этүгэн сургуулийн сурагч Б.Агиймаа, гуравдугаар байрт Шинэ Монгол сургуулийн сурагч Т.Номулин, тусгай байрт Орхон сургуулийн сурагч н.Дөлгөөн, Сакура сургуулийн сурагч Х.Сумъяадорж тус тус шалгарлаа.

Ахлах ангийн сурагчдын илтгэх чадварыг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх болон бүтээлчээр сэтгэх эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор зохиогдсон энэхүү тэмцээн нь эхний шатандаа эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдыг бэлдсэн сэдвээр нь илтгэл тавиулж, удаах шатандаа сэдэв өгч богино хугацаанд илтгэл бэлтгэж хэлэлцүүлэх хэлбэрээр зохиогдсон байна.

Н.Туяа

相关新闻