Завханд бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс 2016 оны ээлжит баталлгаажуулалт, үнэлгээ магадлан хяналтаа хийж эхэллээ.
Тус хэлтсийн баталгаажуулалтын шинжээч, улсын шалгагч нар аймгйн 24 сумд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ, магадлан хяналт хийж тохирлын гэрчилгээний хугацааг сунгах, олгох, хэмжүүр хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтанд хамруулах ажээ. Энэ дөрөвдүгээр сард Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумдад ажиллах бөгөөд “Ухаалаг хэрэглээ соёлтой үйлчилгээ ” нээлттэй өдөрлөг, форумыг мөн зохион байгуулах юм.
Завхан аймгийн хэмжээнд 11000 гаруй хэмжих хэрэгслийг үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид эзэмшиж байна.
Завхан Б.Мягмарсүрэн