ЗАВХАН: Сүлдэт багана шагналыг гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-23 18:01:47

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Pавхан аймгийг хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналаар шагнуулсныг өнөөдөр гардуулан өглөө гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Хил хамгаалах ерөнхий газраас тус байгууллагатай нягт хамтран ажиллаж, хилийн аюулгүй байдлыг хангахад оруулсан хувь нэмрийг үнэлж, жил бүр шилдгүүдээ тодруулан тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналаар шагнадаг.


Энэ жил Завхан аймаг хил хамгаалах салбартаа томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодит хөрөнгө оруулалтуудыг хийсэн байна. Тухайлбал ОХУ-тай хиллэдэг Тэс сум дахь Хилийн цэргийн ангийн штабын байр, соёлын төв, спорт заалны барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил эхлүүлсэн байна.


Мөн заставт алба хааж буй алба хаагчдад зөөврийн болон суурин орон сууцуудыг шийдвэрлэж өгчээ. Застав руу цахилгаан дамжуулах агаарын шугам татаж байна. Мөн дугаар ангийн харьяа амралтын газрыг барьж байгуулж байна гэв.


Сүлдэт багана шагналыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярт

Хилийн цэргийн 0277 дугаар ангийн захирагч хурандаа Ч.Дашдорж гардуулан өгч баяр хүргэлээ 


相关新闻