ЗАВХАН: Аймгийн хэмжээнд 9900 гаруй иргэнд газар өмчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-24 16:16:17

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймаг ирэх онд аймгийн хэмжээнд 443 нэгж талбарын 42,93 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөжээ.


Аймгийн ИТХ-ын 12 сарын 3-ны өдрийн 55 дугаар тогтоолоор дээрх төлөвлөсөн газрууд батлагдаж, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн ерөнхий газарт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 9918 иргэнд 951,824 га газрыг өмчлүүлсэн байна.


Газрын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт орсноор иргэд шинээр газар эзэмших хүсэлтээ egazar.gov.mn сайтаар илгээн газраа авах боломжтой болсон. Энэ онд гэхэд дээрх сайтаар дамжуулан 1434 иргэний шинээр газар авах хүсэлт ирсэн байна. Egazar.gov.mn сайтад хандан газартай холбоотой бүх төрлийн мэдээллийг иргэд хэзээ ч хаанаас ч холбогдон авах боломжтой юм.


Цахимд суурилсан газрын нэгдсэн лавлах 1800-0101 дугаарт мөн залгаж үйлчилгээ авах боломжтой. Түүнчлэн киоск машинаар дамжуулан манай газартай холбоотой мэдээлэл, лавлагаа авах боломжтой тухай Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлэв. 

相关新闻