Энэ сарын 23-ныг хүртэл төв талбайн эргэн тойронд дэг журам тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-19 11:38:20

Ази, Европын парламентын дээд хэмжээний уулзалт энэ сарын 18-23-нд манай улсад болохтой холбогдуулан Сүхбаатар дүүрэгт тусгай дэг журам тогтоогоод байна.

Дээрх өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, баар, караоке, ресторанууд өдрийн цагаар үйл ажиллагаа явуулахгүй байхыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс сануулга тараажээ. Мөн аюулгүй байдлын үүднээс Чингисийн талбай, Төрийн ордон болон зочид төлөөлөгч ирэх, буцах зам руу харсан цонхыг онгойлгохгүй байхыг анхааруулсан байна. Тэрчлэн цонхны цаанаас гар утас, камераар бичлэг хийхгүй байхыг ч хэв журам сахиулахтай холбогдуулан иргэдэд мэдээлэхийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст даалгажээ.

Ж.Батсайхан

相关新闻