Тэтгэвэрт гарч буй ажилтнуудаа "Монгол цагдаа" тэмдгээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-19 14:44:05

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газраас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаа алба хаагчдад хүндэтгэл үзүүлсээр байна.

Энэ онд цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой тохиож байгаа тул  гавьяаныхаа амралтад гарч байгаа алба хаагч нараа хүндэтгэж, ёслол төгөлдөр үдэн гаргах ёслол хийсээр байгаа юм. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар Ц.Ням-Очир, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох болон Хамгаалалтын нэгдүгээр газрын удирдлага, бие бүрэлдэхүүн, цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчдыг хүлээн авч уулзлаа. Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном  Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагуудын мэндчилгээг уламжлан, цаашдын ажил, амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөв. 
Энэ үеэр Хамгаалалтын нэгдүгээр газрын алба хаагчдын зэвсэгтэй жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхуулж, цагдаагийн дэслэгч Б.Энхболд, цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаатар, Б.Мөнгөнчимэг нар “Монгол төрийн цагдаа” дуугаар мэндчилгээ дэвшүүлж, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч буй алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Монгол цагдаа” тэмдгээр шагнаж, дурсамж хадгалуулан, бэлэг, дурсгалын зүйлс гардууллаа.

Ж.Батсайхан

相关新闻