Хар тамхины хэргийг шүүлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-19 15:06:30

Хоёр жил шахам хугацаанд сунжраад байгаа  Х.Ермек нарын зургаан хүн хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэрэгт холбогдсон хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна.

 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн хоёдугаар шүүх буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Ермект 11 жил 6 сар баривчлах ял, Б.Явуухуланд 10 жил 6 сар хорих ял, Э.Агарт 6 сар баривчлах ял, И.Гомбо-Очирт 6 сар баривчлах ял, Б.Энхболдод 6 сар баривчлах ял, Э.Уянгад 6 сар баривчлах ял оногдуулаад байсан.Тэд оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдсанаар уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин Давж заалдах шатны шүүх хэргийг шүүж үзээд Э.Уянга, Б.Гомбо-Очир, Б.Энхболд нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт 10 жил 1 сар хорих ял оноосон байна.

Ж.Батсайхан

相关新闻