“Би эх орондоо хайртай” сургалтад 1800 сурагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор орон даяар “Хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Тус
хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн
ЗДТГ-ын Цэргийн штаб, БСУГ, Зэвсэгт хүчний 123 дугаар анги хамтран "Би эх
орондоо хайртай" сургалт зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагаа нь
ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад
цэрэг, эх оронч үзэл, ёс зүй, ухамсрыг төлөвшүүлэх, цаашлаад
нийгмийн хөгжилд
хувь хүн бүрийн оролцоо, зөв хандлага чухал гэдгийг ойлгуулахад чиглэж байв.
Тус сургалтад Жаргалант сумын ерөнхий
боловсролын 8 сургуулийн ахлах, дунд
ангийн 1800 сурагч оролцжээ.