Генералуудын өдөрт бэлтгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-20 14:35:56

Жил бүрийн дөрөвдүгээр сард цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болоод байна. Энэ жилийн хувьд "Генерал цол бий болсны 72 жилийн ой" тохиож байгаа юм.

Энэ өдрийг хүчний байгууллагууд ээлжлэн зохион байгуулдаг ч болсон. Ноднин жилийнхийг ЦЕГ хариуцсан бол энэ жилийнхийг ОБЕГ зохион байгуулахаар бэлтгэж эхэлсэн байна. Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд " Генерал" хэмээх цэргийн дээд цол олгожээ.  Харин өдгөө Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас 160 гаруй  цэргийн дээд цолтон төрөөд байгаа юм. Генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.

Ж.Батсайхан

相关新闻