Тэмдэглэлт баяраар нийтийг хамарсан ёслол зохион байгуулахыг хориглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс (УОК)-оос Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяраар нийтийг хамарсан ёслол зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 1-нд хуралдсан УОК-ын хурлаас дээрх шийдвэрийг гаргаж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.
Мөн хуралдаанаар улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 3-ны 06:00 цагт нээхээр болсон. Түүнчлэн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатарын олон улсын хуваарьт нислэгийг энэ сарын 11 хүртэл түр хугацаагаар зогсоох, БНСУ, Япон Улс, Итали, Иран улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг энэ сарын 30-ныг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр болов. (Хуралдааны дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү)