Ташаа мэдээ тараасан иргэнд хариуцлага тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Үхрийн нуруу, сээр, хааны цул мах 20 000" гэсэн "фотошоп" программаар засварласан зургийг олон нийтийн цахим сүлжээнд түгээж иргэдийг бухимдуулж, махны үнэ хөөрөгдүүлэх нөхцөл үүсгэснийг ХХААХҮЯ-наас өнөөдөр мэдээлэв.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, худал мэдээ түгээсэн иргэнийг хуулийн хариуцлага хүлээлгэхээр тус яам болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байгаа юм байна.