УОК-ын шуурхай штабын ажлын баг Замын-Үүд боомтод ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-04-22 09:34:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Улсын онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Ажлын баг Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллалаа.

Ажлын багийн бүрэлдэхүүн “Замын-Үүд” боомтын ажилтай танилцаж, орж гарч буй ачаа тээврийн автомашины халдваргүйжүүлэлт, жолооч нарын хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв зохион байгуулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

Мөн тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэх талаар болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллах үүрэг чиглэл өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.



 

相关新闻