Дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийн бэлтгэл ажилтай УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг өнөөдөр танилцлаа.
Тус дадлага сургуулийг энэ сарын 06-08-нд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм. Энэ үеэр Буянт-Ухаа спорт ордонд 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг нээх юм. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургууль зохион байгуулна.