Зам тээврийн ослын улмаас 130 хүний амь хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-08 15:49:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас 130 хүн нас барж, 936 хүн хүнд, хөнгөн бэртсэн тухай ТЦА-наас мэдээлэв.


Харин өнгөрсөн сард ТЦА-ны жижүүрийн шуурхай утсанд 22 мянга 591 дуудлага ирснээс, 8 317 нь авто тээврийн ослын дуудлага мэдээлэл байжээ. Ослын 7307 нь нийслэлд, 1000 гаруй нь орон нутгийн замд гарсан байна. Нийслэлтэй харьцуулахад орон нутагт гарсан осол цөөн байгаа ч хүний амь эрсэдсэн, эд хөрөнгийн хохирлын хэмжээ нь илүү байгаа аж.


Ослын дийлэнх нь дүрэм зөрчин гүйцэж түрүүлсэн, хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй зэрэг шалтгаанаас үүджээ.


Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн онд зам тээврийн 25,3 мянган осол гарчээ. Үүний 98.9 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна.

Б. Мандуул

相关新闻