1,7 тэрбумын хөрөнгө оруулалтаар цогцолбор байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 18:00:55

Булган аймгийн “Жаргалант” зуслан энэ зун үйл ажиллагаа явуулахгүй. Хувьчлагдсанаас хойш хүүхдийн байгууллага тус зуслангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхэлж байсан боловч өнгөрсөн 2015 оны зун аймгийн ОБГ, МХГ – аас дүгнэлт гарган тус зуслангийн байруудад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаснаар хаалгаа бариад 2 дахь зунтай золгох гэж байна.

Аймгийн ХГБХХ – ээс  ИНХ – д зуслангийн “Хөгжлийн хөтөлбөр” – ийг боловсруулан барьж батлуулсан. 34 саяын өртөгтэйгөөр зуслангийн ерөнхий төлөвлөгөөг зуслангийн стандартын дагуу хийлгэсэн байна. Энэхүү төлөвлөгөөг 2013 онд аймгийн удирдлагууд хүлээн авсан боловч 2014, 2015 онуудад төсөв санхүүгийн боломжгүйгээс хэрэгжээгүй.

Дэс дараатай бага багаар зуслангаа барьж байгуулья гэсэн үндэслэлээр хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулахад хүүхдүүд эхний ээлжинд “Жаргалант” нэртэй 60 хүүхдийн хотхоныг барих саналыг дэмжжээ. Энэ нь 1,7 тэрбумаар босох бүтээн байгуулалт юм. Энэ онд буюу 2016 онд Орхон аймгийн Уулын баяжуулах үйлдвэр болох бидний нэрлэж заншсанаар Гок – ын захирал н.Даваацэрэн, Булган аймгийн удирдлагуудтай зөвшилцөн цөөн хэдэн зүйл дээр хөрөнгө оруулалт хийх санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тэрхүү хөрөнгө оруулалтын тоонд энэхүү зуслангийн бүтээн байгуулалтын ажил багтжээ. Энэ зун тус ажил эхлэх байх гэсэн итгэл тээн хүлээж байна гэсэн мэдээллийг Булган аймгийн ХГБХХ – ийн дарга Д.Оюунбилэг мэдээллээ.

                                                                                                                            П.Батням

 

相关新闻