1990 оноос хойш анх удаа орон нутгаас Математикийн олимпиадын аварга тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлсын 52 дахь удаагийн Математикийн олимпиад энэ сарын 4-8-нд Архангай аймагт амжилттай болж, 2016 оны математикийн аваргуудыг тодрууллаа.
Энэ жилийн олимпиадыг Архангай аймгийн уугуул, МУИС-ийн математикийн тэмхимийн эрхлэгч доктор, проффессор В.Адьяасүрэнгийн нэрэмжит болон зохион байгуулсан нь онцлог байлаа. Тус олимпиадад нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шилдэг математикч багш, сурагчид оролцсон байна.
Багийн дүнгээр олимпиадын тэргүүн байрыг Улаанбаатар хотын баг, II байрыг Хөвсгөл аймаг, III байрыг Архангай аймгийн II баг, IV байрыг Увс аймаг, V байрыг Архангай аймгийн I баг, VI байрыг Баянхонгор аймгийн баг тус тус эзэллээ.
Ангиудын хувьд 10 дугаар ангийн ангилалд Хөвсгөл аймгийн "ДМЦ 10" сургуулийн сурагч Х.Санжаахүү тэргүүлсэн нь 1990 оноос хойш анх удаа орон нутгаас тодорсон Математикийн улсын олимпиадын аварга боллоо. Түүнчлэн 11 дүгээр ангийн ангилалд хүрэл медалыг Архангай аймгийн Лаборатори I сургуулийн сурагч Д.Самбуу хүртсэн нь 5 жил тасраад байсан медалын буухиаг үргэлжлүүлсэн амжилт болжээ. Мөн орон нутгаас энэ ангилалд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сургуулийн сурагч Ч.Чинзориг, Баянхонгор аймгийн Номгон сургуулийн сурагч М.Буянбилэг нар хүрэл медаль хүртсэн бол Дунд ангийн багш нарын ангилалд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сургуулийн багш Р.Доржзовд хүрэл медаль хүртсэн байна.
Нийслэлийн сургуулиудаас Олонлог сургуулийн сурагчид 10, Нэгдүгээр сургууль 4, Орчлон сургууль 4, 11 дүгээр сургууль 4, Сант сургууль 3, Эмпати сургууль 2, Оюунлаг сургууль 1 медаль тус бүр хүртжээ.
Ирэх жилийн улсын Математикийн 53 дугаар олимпиадыг Булган аймагт зохион байгуулахаар тогтсон байна.
Н.Гантуяа