Төвбанк своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-12 15:05:18

Монголбанк  өнөөдрийн дуудлага худалдаанд оролцсонгүй.

Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2016.11-2017.93 төгрөгийн ханшаар 24.8 сая ам.доллар худалдах, 2005.00-2011.29 төгрөгийн ханшаар 0.95 сая ам.доллар худалдан авах, 309.80 төгрөгийн ханшаар 2.8 сая юань худалдах, 307.00-308.20 төгрөгийн ханшаар 8.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. 

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 49.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 21.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал  ирүүлснийг  Монголбанк 100 хувь биелүүлэв.

 Б.Заяа

相关新闻