Г.Солтанд холбогдох шүүх хурлыг товлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-09 18:45:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан Г. Солтаны шүүх хурлыг энэ сарын 20-ны 9:00 цагт товлолоо.


Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хүсэлт гаргасан байна. Үүнийг  анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх бөгөөд энэ сарын 20-ны 09:00 цагт эхлэхээр товлосон байна. 


Түүнийг Нийслэлийн прокурорын газраас бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,  гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон  хэргээр яллах дүгнэлт үйлдэж, 6 хавтас бүхий эрүүгийн хэргийг өнгөрсөн сарын 17-нд шүүхэд хүлээлгэн өгчээ.


Эх сурвалж:  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

相关新闻