Согтуугаар хөдөлгөөнд оролцсон 110 жолоочид хариуцлага тооцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас энэ амралтын өдрүүдэд согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 110 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ.
Үүнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан 5 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 309 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.