Шүүхээс Х.Оргил-Эрдэнийг 7 сая төгрөгөөр торгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-22 13:12:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ, БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/ нарт холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр хэлэлцэн шийдвэрлэжээ.

Х.Оргил-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд зааснаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасжээ. Мөн 7 сая төгрөгөөр торгох ял оноов.

Харин БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар хахууль өгсөн гэх үндэслэлээр  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

相关新闻