Үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-22 20:13:33

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, цаг үеийн хэд хэдэн асуудал хэлэлцэв. 

Тодруулбал, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй баар, караоке, худалдааний төв, хүнсний дэлгүүр зэрэг үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм.

Үүнд харьяалагдах нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхэлдэг баар, зоогийн газар, караоке, худалдааний төв, хүнсний дэлгүүрийг энэ оны долоодугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 8:00-23:00 цаг хүртэл ажиллуулах тухай шийдвэрлэв.

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу орон нутгийн баар, зоогийн газар, караоке, худалдааний төв, хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэх хугацааг түр хязгаарлаж байсан. Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10:00-22:00 цагт тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрч байжээҮүнтэй холбогдуулан орон нутгийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдээс архи, согтууруулах ундаа худалдах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, сунгах тухай санал хүсэлт ирүүлсэн аж.

Уг санал хүсэлтэд үндэслэн архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг ийнхүү сунгасан тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

相关新闻