“Завьт эргүүл” нийт 260 хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-23 13:20:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээний хүрээнд 260 хүний амь насыг авран хамгаалжээ.

“Завьт эргүүл” өнгөрсөн сарын 10-наас Туул гол дагуу Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр эргүүл хийж байна. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1149  алба хаагч, 230 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 9 дүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

相关新闻