Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн асан Д.Эрдэнэбатад
холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан энэ оны 8 дугаар сарын 17-нд 10 цаг хүртэл хойшлуулав.
Тодруулбал, шүүх
хуралдаанд шинээр сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай
танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Шүүгдэгчдэд урьд
авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааныг хүртэл хэвээр үлдээхээр
болжээ.
Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд,
Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст
эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны 4
дүгээр сарын 08-нд хүлээн авжээ. Хэргийн оролцогчдын хүсэлтээр урьдчилсан
хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан 3 удаа хойшилж, энэ сарын 27-нд буюу өнөөдөр товлосон байв.
Эх сурвалж:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар