Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 15-24-нд шинээр гэмт хэргийн шинжтэй 25 нийт 77 гомдол, мэдээлэл авжээ.
Нийт гомдол мэдээллийг шалгасны 16-д хэрэг бүртгэл нээж, 26-д хэрэг бүртгэл нээхээс татгалзах саналтайгаар прокурорт, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлжээ. Одоо 33 гомдол, мэдээлэл шалгаж байна.
Өмнөх долоо хоногт эрүүгийн 471 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс 10 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлсэн. Харин 5 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байгаа юм. Одоо 455 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.