Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг 8 дугаар сарын 1-нээс түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-28 17:32:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг түр хаах боллоо. 


Тодруулбал, тус замыг ирэх 8 дугаар сарын 1-ний бямба гаргийн 13 цагаас 8 дугаар сарын 2-ны 6 цаг хүртэл хааж, дулааны шугам татах аж. Иймд жолооч нарыг бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлж байна.

相关新闻