УОК-т нийт 7.4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-30 16:30:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс УОК-т  хандив ирүүлсээр байна.

Өнөөдрийн байдлаар 289 аж ахуйн нэгж байгууллага, 256  иргэдээс 7.4 нийт төгрөгийн хандив цугларчээ. Хандивын 3.5 тэрбум нь мөнгөн хөрөнгө, 3.9 тэрбум нь бараа, материал байгаа юм.

“COVID-19” халдвар гарч, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш иргэд болон албан байгууллагууд Улсын Онцгой комисст бэлэн болон бэлэн бусаар хандив өгөх болсон. Хандивыг хэрхэн зарцуулж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас нээлттэй мэдээлж байна.

Хандивын мэдээлэл болон зарцуулалтын  талаар энд дарж дэлгэрэнгүйг харах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

 

相关新闻