Аялал жуулчлалын баазуудад хамтарсан шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-05 14:30:38

Улаанбаатар/МОНЦАМЭ/. НОБГ, НАЖГ, НБОГ, НМХГ хамтран амралтын газар, жуулчны баазуудад үзлэг шалгалт хийж байна.

Шалгалтаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам” болон амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагаанд тухайн төрөл, ангиллын улсын стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

Мөн үйлчилгээндээ шинэ дэвшилт техник, технологи үйлчилгээг нэвтрүүлэх, гал түймрийн болзошгүй эрсдэл, үер усны аюул зэргээс урьдчилан сэргийлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээлэв. 

 

相关新闻