Урсгал усанд эрэн хайх, аврах дадлага сургууль хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-17 10:53:05

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн аврах 105 дугаар анги “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” дадлага сургуулийг Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны Гачуурт тосгонд зохион байгуулж байна.


Ингэснээр алба хаагчид уснаас хүний амь аврах үед ашигладаг багаж хэрэгслийг ашиглаж дадах, усны гүнд шумбах, завь жолоодох болон  аюул осол тохиолдсон үед иргэдийг тээвэрлэх зэрэг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх ач тустай юм.


Энд нийслэлийн аврах 105 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах ангийн 50 орчим алба хаагч хамрагдаж байгаа ажээ.

相关新闻