“Дүнжингарав” худалдааны төвийн дэргэдэх орон сууцанд гал гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх
“Дүнжингарав” худалдааны төвийн урд талын 16 давхар барилгаас утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 12.18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Хан-Уул
дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн
алба хаагчид очиход барилгын гадна пассад шатаж байсан байна. Алба хаагчид шуурай ажиллаж гал түймрийг унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас
мэдээллээ.