Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас Өмнөговь, Увс аймаг орчмын замд хоёр жолооч амиа алджээ.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Нартын зам гэх газарт өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд “Howo” маркийн автомашин “North Benz” маркийн автомашинтай мөргөлдөж, “Howo” маркийн автомашины жолооч 41 настай, Б-гийн амь нас хохирчээ.
Энэ сарын 16-ны оройны 12.30 цагт Увс аймгийн Давст сумын Хандгайтын 2 дугаар багийн “Боршоо” хилийн боомтоос
Улаангом сумын чиглэлд явж байсан “Toyota prius” маркийн автомашин онхолдож, жолооч нь амиа алджээ.