Сөгнөгөрийн аманд мод бэлтгэсэн аж ахуй нэгж, иргэдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-24 12:04:28

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ-ны ой хөгжлийн төв, Төв аймгийн цагдаагийн газар, сум дундын ойн ангийн алба хаагчид хамтран Сөгнөгөрийн аманд мод бэлтгэж байгаа иргэдийг зориулалтын талбайд мод бэлтгэсэн эсэхийг шалгаж байна.  

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн аманд аж ахуй нэгж, иргэд  хууль бусаар нойтон мод бэлтгэж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд олон хүний шүүмжлэлийг дагуулсан юм. Тус мэдээллийн дагуу наймдугаар сарын 12-нд шалгалт явуулахад гурван аж ахуй нэгж, зургаан иргэн мод бэлтгэснийг илрүүлжээ. Одоогоор иргэдийн гомдол мэдээллүүдийг цагдаагийн байгууллага бүртгэлдээ оруулж, шалгалтын ажил хийж байгаа аж.

 

相关新闻