Онцгой байдлын хэлтэст 20 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-25 12:59:47

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ Онцгой байдлын алба хаагчдад дрон, богино долгионы радио холбоо, мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж халуун хэмжигч, амны хаалт зэрэг 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулжээ.


Дээрх газруудаас Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажилладаг юм байна.


Энэ удаа дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хөрөнгийг нь шийдвэрлэн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахаар ирүүлсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгсөн юм гэж Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 


相关新闻