“Жинтуул” ХХК-д торгуулийн арга хэмжээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-25 13:34:38

Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Жинтуул ХХК-д үйлдвэрлэсэн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсан гэх иргэний ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ.


Тус компанийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зуурмаг бэлтгэх хэсэгт хүнсний түүхий эдийг сав баглаанаас бүрэн салган цэвэрлэж, шигшдэггүйгээс бүтээгдэхүүн гадны зүйлээр бохирдсон байжээ.


Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авсан байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан даалгавар хүргүүлжээ.  


相关新闻