АТГ 9 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэл нээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 17-21-нд гэмт хэргийн шинжтэй 73 гомдол мэдээллийг шалгажээ.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 16 гомдол мэдээлэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоо ажиллагаанд 46 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа ажээ.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 480 хэрэгт мөрдөн
байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 1
хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг
нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 457 хэргийг шалгаж байна.