Цогт-Цэций суманд  Онцгой байдлын анги байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-17 16:27:47

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд Гал түймэр унтраах, аврах гуравдугаар зэрэглэлийн 44 дүгээр ангийг байгуулах шийдвэр гаргасан байна.

Үүний дагуу тус мумынд байгуулагдсан Онцгой байдлын шинэ ангид ашиглах автомашин, техник, тоног төхөөрөмжийг ангийн бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө. Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги өнөөдрөөс байнгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шинэ ангид ажиллах албан хаагчдыг сонгон шалгаруулж, Ахлагчийн сургуульд аврагч гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч мэргэжлээр гурван сарын хугацаатай сургаж, ОБЕГ-ын даргын тушаалаар  Онцгой байдлын газртын удирдлагыг ч томилжээ.

Ж.Батсайхан

相关新闻