Сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумдтай хамтран хийлээ.
Энэ хүрээнд
коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 65 сургууль,
цэцэрлэгийн 362,976 м2 талбайд ариутгал хийсэн байна.
Давхардсан тоогоор 180
ажилтан, алба хаагч, 4 автомашин, 20 ширхэг гар ажиллагаатай багаж
хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын
газраас мэдээллээ.