125 ААН-ээс 136 зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-27 17:56:39

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын 17-27-ны өдөр хийжээ.


Нийт 125 аж, ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт явуулж, 136 зөрчил дутагдлыг илрүүлж, газар дээр нь 18 зөрчлийг арилгуулсан байна.


Харин бусад зөрчлийг арилгуулахаар Заавал биелүүлэх албан шаардлага-87, Мэдэгдэл-24 бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн биелэлтэд нь хяналт тавьж байна.


Галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн 5 аж ахуйн нэгж байгууллагыг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

相关新闻