Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож дөрвөн автомашин мөргөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-03 12:56:00

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас иргэн Д дөрвөн автомашиныг мөргөж, бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулжээ.


Тодруулбал, “Toyota Alphard” маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Д-гийн согтолтын зэргийг шалгахад 2.21 хувийн согтолттой байсан байна. Уг хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр оройны 21 цагийн үед “E-mart” худалдааны төвийн хойд замд гарчээ.


Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


 

相关新闻