Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөөд зугтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг “Toyota Prius” маркийн автомашинаар мөргөөд зугтсан хэрэг гарчээ.
ТЦА-наас өнөөдөр мэдээлснээр, энэ хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Моннис” ХХК-ийн урд уулзварт өчигдөр 19.45 цагийн орчим болсон байна.
Нийслэлд өчигдөр зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, 13 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй 173 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.