"Багануур"-аас гаргах нэмэлт хувьцааг бүртгэлжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-19 16:25:56

Монголын Хөрөнгийн биржээс “Багануур” ХК-иас нэмж гаргах 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий  9 870 287 ширхэг хувьцааг бүртгэлжүүлсэн байна.

Тус биржээс Компанийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журмын дагуу  “Багануур” ХК-ийн нэмж үнэт цаас бүртгүүлэх материалын шалгалтын дүнг үндэслэн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 30,844,647 ширхэг байхаар  өөрчлөлт оруулжээ. 

Харин үнэт цаасыг олон нийтэд арилжих зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргах аж.

 Б.Заяа

相关新闻