“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн
хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар энэ сарын 25-нд гадаадын иргэн
харьяатын газарт сургалт зохион байгуулав.
Тус газарт долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” сургалт зохион байгуулдаг уламжлалтай юм байна.
Энэ удаагийн мэдээллийн цагаар нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын
2 дугаар хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х.Соёлцэцэгийг
урьж, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион
байгуулжээ.