“Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоод хэргийн их сургууль болон Удирдлагын академийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан “Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт албан тушаалын дамжааны сургалт энэ сарын 24-25-нд болжээ.
Тус сургалт нь онцгой
байдлын байгууллагын удирдах албан тушаалтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар,
төрийн албаны манлайлал, ёс зүйг дээшлүүлэх, хувь хүний хөгжлийн системтэй мэдлэг олгох, төрийн албаны шинэчлэлийн
суурь өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл хүргэх зорилготой юм байна.
Энэхүү зорилгод
нийцүүлж сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг батлуулж тус академийн эрдэмтэн багш
нар болон төрийн албаны зөвлөл, “ФранклинКови” олон улсын хүний хөгжлийн сургалтын Монгол дахь суурин
төлөөлөгчийн газрын төлөөлөгчид нэг багц цагийн сургалтыг удирдан явуулсан юм.
Сургалтад хамрагдсан ОБЕГ-ын 27 удирдах
албан тушаалтанд гэрчилгээ гардуулав.
Сургалтаар гамшгийн үед
онцгой байдлын байгууллага болон улсын албад, мэргэжлийн ангийн хамтын
ажиллагааны бодит нөхцөлд дүн шинжилгээ хийж, эрсдэлийн үнэлгээнд суурилсан
хяналтын системийг сайжруулах арга замын талаар мэдээлэл өглөө. Мөн хувь хүний хөгжил,
өндөр бүтээмжтэй дадал системийн ур чадвар эзэмшүүлэх, Төрийн албан шинэчлэлийн
суурь зарчим, Удирдах ажилтны ёс зүй, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан гамшгаас хамгаалах
суурь зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд
анхаарал хандуулав.