Зам тээврийн ослоор 2 хүн амиа алдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-01 10:29:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас 2 хүн амиа алдсан байна.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Аргүнтийн замд “Isuzu Juston” маркийн автомашин мягмар гарагт 16.20 цагийн орчим онхолдож 44 настай эрэгтэй М гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй Э амиа алджээ.

Мөн Завхан аймгийн Их-Уул сумын Зарт “Ар намын ам” гэх газарт улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикл өчигдөр  3.30 цагийн орчим онхолдож, жолооч нь амиа алдсан байна.

 

 

相关新闻