ЕБС-ийн сурагчдад хууль зүйн анхан шатны сургалт хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн эрх
зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр ээлжит сургалтыг
өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-тай хамтран ерөнхий
боловсролын 35, 38, 131, 58, 50 дугаар дунд сургуулийн ахлах ангийн 250 гаруй
сурагчид хамрагдсан байна. Энэ үеэр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон
бусад хууль тогтоомжийн талаар танилцуулжээ.
Мөн сургалтаар хүүхдүүдэд зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх, гэмт хэргийн
хор нөлөө, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр хууль зүйн анхан
шатны ойлголт мэдээллийг хүргэсэн байна.
Энэ удаагийн сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн сургалт,
мэдээлэл сурталчилгааны төвийн арга зүйч багш В.Оюун-Эрдэнэ, Эрх зүйн
сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Дэлгэрбаяр нар хамтран зохион байгуулсан юм.