Орон нутгийн замд зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн
Булган сумын нутаг дэвсгэрт “Toyota corrolla” маркийн автомашин осолдож хоёр
хүн амиа алджээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, өчигдөр буюу
энэ сарын 13-ны оройн 20.55 цагийн орчим дээрх осол гарсан бөгөөд тус автомашинд зорчиж явсан 48 настай эрэгтэй Э, 31 настай эрэгтэй
Г нар амиа алдсан байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.