Сумдын байгаль хамгаалагчдыг чадавхжуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 сумын байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалт энэ сарын 19-20-ны өдөр боллоо. Тус сургалтыг Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, "Мо-Эн-Ко" ХХК хамтран зохион байгуулжээ.
Сургалтын үеэр “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, журам, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэхэд анхаарах зарим асуудал,
байгаль хамгаалагчдын үүрэг,
оролцооны талаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Сургалтад 17 сумын байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 40 гаруй
хүн оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн юм.
Мөн Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын үйл ажиллагаанд олон
улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт нэвтрүүлсэн. Үүнтэй
холбогдуулан байгаль хамгаалагчдын өдөр тутмын үйл
ажиллагаанд баримтлах 12 журам, цаашид хэрэгжүүлэх ажлын уялдаа холбоог
сайжруулах талаар хэлэлцлээ.
Ингэснээр оролцогчид ажлын
уялдаа холбоог сайжруулах, баримт бичиг эмх цэгцтэй болгох, ажилтнуудын бүтээмжийг
ахиулах боломж бүрдэж байна гэж албаныхан онцоллоо.