Б.Хандсүрэн: Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох хөрсөн дээр буусан ажил шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-03 19:13:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох ажлыг хөрсөн дээр буулгах шаардлагатай гэж “Эх нутаг, хүн зоноо хамгаалах” ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдлээ.


Тэрээр хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход төрийн хараа хяналтыг сайжруулах, ээж аав, хүүхдийн хооронд эрүүл харилцаа бий болгоход анхаарах шаардлагатай асуудлыг бодитоор дэнсэлж хэлэлцсэн төрийн бус байгууллагуудын санаачилгыг нэгтгэн холбогдох албаны хүмүүст албан бичиг хүргүүлж байгаа аж.


Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.ХүрэлсүхХЗДХ-ийн сайд Х.НямбаатарХНХЯ-ны сайд А.Ариунзаяа, ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Т.Гантулга нарт тус бүр 6-10 заалт бүхий албан бичиг хүргүүлж байгаа аж. Ялангуяа, хүргүүлсэн албан бичгийг ХНХЯ-ны сайд А.Ариунзаяаг анхааралдаа авахыг хүсэж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийлэв.


Энэ үеэр “Эх нутаг, хүн зоноо хамгаалах” ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн хэлэхдээ “Хороо, дүүргийн хамтарсан баг өрх бүрт судалгаа хийж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг нарийвчилж, шийдвэрлэх арга замыг боловсруулж, төрийн дээд албан тушаалтнуудад хүргүүлэх хэрэгтэй байна. Яг бодит байдал дээрээ төрөөс үзүүлж байгаа тусламж дэмжлэг иргэдэд хүрэхгүй байна. Энд бодит хяналтаа тогтоож өгнө үү. Өрхийн орлогыг дэмжих ажил санаачилж, бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Орлоготой болбол гэр бүлийн уур амьсгал сайжирна. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэл буурна” хэмээлээ. 


Хэвлэлийн хуралд “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн Х.Оюунцэцэг, иргэн Д.Мөнхжаргал нар байлцлаа.

 


相关新闻