ХӨСҮТ-ийн хашаанд гарсан галыг бүрэн унтраалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдварт Өвчин
Судлалын Үндэсний Төвийн хашаанд баригдаж байгаа барилгын В1 давхарт гал гарсан
дуудлага өнөөдөр 10:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар
ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход зоорийн давхарт дулааны
шугамын дулаалга шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.
Барилгын 3 давхарт байсан хоёр иргэнийг
утаат бүсээс гаргаж аюулгүй байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой
байдлын газраас мэдээллээ.