Чингэлтэй дүүрэгт гарсан гал түймрийн тоо хоёр дахин цөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-09 12:38:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороонд нийт 98 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага он гарснаас энэ сарын 8 хүртэлх хугацаанд бүртгэгдсэн байна. Үүнийг 2018, 2019 оныхтой харьцуулбал хоёр дахин буурсан үзүүлэлт юм.



Гал түймрийн шалтгаан нөхцөлийн 42 хувь нь ил гал санамсар болгоомжгүй үйлдлээс, 12 хувь нь цахилгаан хэрэгслийн ашиглалтын буруугаас, 18 хувь нь цахилгаан угсралтын буруугаас, 19 хувь нь яндангийн цонолтоос шалтгаалсан гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газраас мэдээлэв.




相关新闻